Манчестер Юнайтед, Роналдо хоёр дахин “салав”

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед, Роналдо хоёр дахин “салав”

Манчестер Юнайтед, Роналдо хоёр дахин “салав”

Английн Премьер лигийн Манчестер Юнайтед клуб Кристиано Роналдотой харилцан тохиролцсоны эцэст, түүнийг явуулж буйгаа зарлалаа. Энэ бүхэн Роналдогийн телевизэд өгсөн ярилцлагаас эхлэлтэй бөгөөд Португал эр ярилцлагынхаа үеэр клубээ хурцаар шүүмжилсэн.

Манчестер Юнайтед клубын мэдэгдэлд “Олд Траффордод 346 тоглолтод оролцож, 145 гоол оруулсан түүний асар их хувь нэмэрт клуб талархал илэрхийлж, түүнд болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Манчестер Юнайтедын бүх хүмүүс дасгалжуулагч Эрик Тен Хагийн удирдлага дор багийн ахиц дэвшлийг үргэлжлүүлж, талбай дээр амжилт гаргахын тулд хамтран ажиллахад анхаарлаа төвлөрүүлнэ” гэжээ.

Роналдо одоогоор Катарт Португалын шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-дээ бэлдэж байгаа бөгөөд өнөөдөр/2022.11.23/ өөрийн инстаграм хуудаснаа Манчестер Юнайтедын эсрэг оруулсан гоолынхоо дүрстэй бугуйн цагны зургийг оруулжээ.

Алдарт сэтгүүлч Пирс Морганд өгсөн ярилцлагадаа Роналдо ярихдаа клуб нь өөрийг нь үл тоож, дасгалжуулагч Эрик Тен Хаг түүнийг хүндлэхгүй байгаа гэсэн юм.

Юнайтедэд эргэн ирсэн Роналдогийн аялал ердөө ганц жилийн настай байлаа. Тэрбээр энэ улирал Премьер лигт 10 тоглолтод оролцож, ганц гоол оруулаад байсан.

Роналдо анх 2003 онд Португалаас Манчестерт ирж, 2009 онд Мадридыг зорьж байв. Харин 2021 онд Манчестерт эргэн ирсэн билээ. Одоо түүнийг хаачих вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Гэхдээ Роналдо дэлхийн аваргын дараа шийдвэрээ гаргах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж