БАЙР СУУРЬ: Дизелийн түлш тасалдвал Улаанбаатар хөлдөнө

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Дизелийн түлш тасалдвал Улаанбаатар хөлдөнө

БАЙР СУУРЬ: Дизелийн түлш тасалдвал Улаанбаатар хөлдөнө

Монгол Улс дизелийн түлшний хомсдолд орж, өнөөдрийн байдлаар литр нь 3800-4300 төгрөгт хүрээд буй. Шарын гол, Шивээ говь, Багануурын уурхай дизель түлшний нөөцгүй болж, Улсын онцгой комисс улсын нөөцөөс дизель түлш гаргахаар шийдвэрлэсэн. Нефть импортлогч компаниудын хувьд ОХУ-аас энэ долоо хоногтоо багтаж нийлүүлэлтээ тогтмолжуулснаар хүндрэл арилна гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн билээ. Дизелийн түлшний хомсдол аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар нүүрсний уурхайнуудын төлөөллийн байр суурийг сонирхлоо.


ДИЗЕЛИЙН ТҮЛШ ТАСАЛДВАЛ НҮҮРС АЧИЛТ ШУУД ЗОГСОНО

“Шивээ овоо” ХК-ийн Ерөнхий инженер Г.ГЭРЭЛХҮҮ:

-Дизелийн түлш ховордсон нь танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Өнөө өглөөний байдлаар манай компанид дизель түлшний нөөц 420 мянган тонн байна. Энэ нь 20 хоногийн нөөц л дөө. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Түлш тасалдахгүй л байх шаардлагатай.

-Хэрвээ түлш тасалдсан тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

-Түлш тасалдвал бид вагонд нүүрсээ ачиж чадахгүй шүү дээ. Нүүрс ачилт шууд зогсоно. Миний ойлгож байгаагаар, улсын хэмжээнд дизель түлшгүй болсон, "Багануур", "Шарын гол" бараг зогссон сураг гараад байна. Үнэхээр зогссон бол хэцүү.


“ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ НЭГ ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА”

“Багануур” ХК-ийн Худалдаа, хангамж хариуцсан хэлтсийн дарга Л.ХИШИГДЭМБЭРЭЛ:

-Өнөөдрийн байдлаар "Багануур" ХК дизелийн түлшний хэд хоногийн нөөцтэй байна вэ? 

-Нэг хоногийн нөөцтэй байна.

-Түлш нийлүүлэгдэх боломжгүй болсон тохиолдолд биднийг юу хүлээх вэ?

-Манай компани Улаанбаатар хотын эрчим хүчний 60-70 хувийг дангаараа хангадаг. Түлш нийлүүлэгдэх боломжгүй болсон тохиолдолд Улаанбаатар хот цахилгаангүй, дулаангүй, хөлдөх эрсдэлтэй.

-Дизелийн түлшний нөөцийг нэмэгдүүлэх ямар боломж бий гэж та бодож байна вэ?

-Улс л арга хэмжээ авахаас өөр аргагүй.


"ДИЗЕЛИЙН ТҮЛШ ДУУСАХАД ТУН ОЙРХОН БАЙНА"

“Шарын гол” ХК-ийн Ээлжийн дарга н.АЛПАСБЕК:

-Дизелийн түлшний хомсдол үүссэн нь танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай компанийн хувьд дизелийн түлш дуусахад тун ойрхон байна.

-Өдөрт улсын нөөцөөс хэчнээн тонн түлш нийлүүлж байна вэ?

-Энэ талаар би мэдээлэхгүй. Манай компани "Сабо" компаниас түлшээ авдаг.

-Өмнө нь түлшгүй үйл ажиллагаа зогссон тохиолдол бий юу? 

-Өнгөрсөн наймдугаар сард зогссон.

-Нэг өдөр түлшний нийлүүлэлт тасалдлаа гэхэд танай үйл ажиллагаанд ямар эрсдэл тулгарах вэ? 

-Хөрс хуулалт, нүүрс олборлох гээд уурхайн бүх үйл ажиллагаанд эрсдэл үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж