Таеквондогоос хос, чөлөөт бөхөөс 4 гавьяат тамирчин төрлөө

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Таеквондогоос хос, чөлөөт бөхөөс 4 гавьяат тамирчин төрлөө

Таеквондогоос хос, чөлөөт бөхөөс 4 гавьяат тамирчин төрлөө

Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр чөлөөт бөх, буудлага, таеквондогийн тамирчид төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар энгээрээ мялаах гэнэ.

Тухайлбал, Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчид болох дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ болон дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Х.Энхтуяа нар Монгол Улсын гавъяат тамирчин цол тэмдгээр шагнуулах аж.

Мөн чөлөөт бөхийн тамирчдаас дөрвөн гавьяат тамирчин төрж байна. Тодруулбал, олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа, дэлхийн аваргын гурван удаагийн хүрэл медальт Б.Шоовдор, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгонжаргал нар гавьяат тамирчин цол хүртэнэ.

Түүнчлэн буудлагын дэлхийн аварга хошой мөнгө медальт Ц.Мөнхзулд гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж