Теслагийн машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Теслагийн машин шатжээ

Теслагийн машин шатжээ

АНУ-ын Пенсильвани мужид өнгөрсөн Мягмар гаригт “Тесла”-ийн “Model S” загварын цахилгаан машин шатав. Өглөөний 11:00 цагийн орчимд Питтсбург хотоос нэг цагийн зайд зам дээр гал гарч байгаа дуудлага иржээ. Галыг унтраахын тулд сайн дурын гал сөнөөгчид 45 мянга гаруй литр ус ашигласан байна. Мөн машиныг тасралтгүй хоёр цаг орчим усаар шүршжээ. Сайн дурын гал сөнөөгчид “Тесла”-ийн машин галд өртсөнтэй анх удаа тааралдсан гэв.

“Ноцтой осол болсныг та нарт ойлгуулахын тулд бага оврын машины галыг бүрэн унтраахад ихэвчлэн 2000 орчим литр ус л зарцуулдаг гэдгийг хэлье. Обуд нь байгаагүй бол энэ машиныг хэн ч тээврийн хэрэгсэл гэж хэлэхээргүй болсон” гэж гал унтраагчдын зүгээс мэдэгджээ.

Лити-ион батерейнаас болж гал гарсан байна. Тус батерейны улмаас галыг унтраахад нэмэлт цистерн шаардагдаж байсан. Учир нь машин дахин асаж, улам хүчтэй шатаж байжээ. Лити-ион батерей нь илүү хурдан цэнэглэгддэг боловч гэмтсэн тохиолдолд температур нь онцгой ихээр өсдөг аж. Энэ батерей нь 1990-ээд оны эхээр зах зээлд нэвтэрсэн Нобелийн шагналт инноваци юм. Цэнэглэдэг, хөнгөн жинтэй, хүчирхэг, бат бөх, аюулгүй гэж үнэлэгдэж буй энэ батерей нь нар, салхи болон бусад сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч хуримтлуулах боломжтой. Ингэснээрээ дэлхийн эрчим хүчийг ногоон болгох гол түлхүүр гэж яригдаж буй юм. Батерейны электролит буюу цахилгаан гүйдэл дамжуулах уусмал нь шатамхай гэж Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор, доктор Дональд Садоуэй тайлбарлав. НҮБ-ын нисэхийн агентлаг лити-ион батерейг зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэж болохгүй гэж 2016 онд мэдэгдсэн.

“Тесла”-ийн машинуудыг сүүлийн нэг жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татсан. Гэхдээ батерейны асуудлаас болж эргүүлэн татсан тохиолдол одоогоор байхгүй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж