Нүүрс тээврийнхний Covid-19 шинжилгээг хуурамчаар гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Нүүрс тээврийнхний Covid-19 шинжилгээг хуурамчаар гаргасан гэв

Нүүрс тээврийнхний Covid-19 шинжилгээг хуурамчаар гаргасан гэв

Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын эрх зөрчигдөж байгаа асуудлаар өнөөдөр /2022.11.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монголын жолооч, авто тээвэрчдийн хорооны дарга С.Батаа:

-Миний бие арваннэгдүгээр сарын 10-нд ажил олгогчтой холбогдож, Цагаан хад руу явах болж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Covid-19-ийн шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Гэтэл намайг Улаанбаатар хотоос Өмнөговь руу явахын өмнө Цогтцэций суманд байрладаг “Жасмин ундраа” нэртэй хувийн эмнэлгээс ярьж, “Шинжилгээндээ санаа зоволтгүй, Цагаан хаданд ирээд залга” гэсэн. Мний өмнөөс өөр хүн оруулж, шинжилгээ авсан уу мэдэхгүй. Хүрээд очтол шинжилгээний хариу эерэг гарсан байсан. “Жасмин ундраа” эмнэлгийн дарга, эмч нартай холбогдож, асуутал “Та Цагаан хад руу орох боломжгүй юм байна” гээд утсаа салгасан. Сүүлдээ намайг айлган сүрдүүлэх замаар дарамт үзүүлсэн. Ирж байцаалт өг, Тагнуулын ерөнхий газарт ир гэж… Энэ бол манайх Covid-19-ийн шинжилгээ гэдгээр маш их мөнгө хийж байна гэсэн хардлага төрүүлж байгаа.

Мөн Цагаан хаданд шинжилгээ өгөхөөр эерэг гардаг, энд ирээд шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг. Шинжилгээтэй холбоотой маш олон хүний гомдол бидэнд ирж байгаа.

Хоёрдугаар асуудал нь, нүүрс тээврийн жолооч нартай хийж байгаа компанийн Хөдөлмөрийн гэрээ нь боолын гэрээ болж хувирсан. Жолооч ажил үүргээ гүйцэтгэж байгаад ямар нэг шалтгаанаар компаниас гарах, гэр лүүгээ буцах, амрах шалтгаан үүсэх юм бол манайх Covid-19-ийн шинжилгээг 82370 төгрөгөөр, байр хоолны мөнгийг 40 мянган төгрөгөөр тооцно гээд ажлаас чөлөөлж өгдөггүй.

Мөн ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр хоёр сая төгрөгөөр торгож, цалингаас нь суутгах журам ч үйлчилж байна.

Хөдөлмөрлөх эрх энэ мэтээр зөрчигдөж байгаа асуудлаар өнгөрсөн намраас хойш төрийн байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авдаггүй, аваагүйгээр үл барам албан бичигт ч хариу өгдөггүй. Үүнээс болж, жолооч нар мянга, мянгаараа хохирч, цалин хөлсөө ч авч чадахгүй байна" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж