Индонезийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 268 хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Индонезийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 268 хүрэв

Индонезийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 268 хүрэв

Индонезийн Жава мужид болсон газар хөдлөлтөөр нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Аврагчид эрэн хайх ажиллагаагаа хоёр дахь шөнөө үргэлжлүүлж буй. Эвдэрч сүйдсэн байшин барилга, зам болон гамшигт өртсөн газар нутаг өргөн уудам байгаагаас шалтгаалаад хохирогчдын байршил тогтоох ажиллагаа хүндрэлтэй болж байна. Албаныхны мэдээлснээр, амиа алдагсдын тоо 268 хүрсэн бөгөөд 151 хүн сураггүй болж, 1000 гаруй хүн шархаджээ. Мөн 80 гаруй сургуулийн барилга эвдэрч сүйдсэн.

22 мянган байшин эвдэрч, 58 мянга гаруй хүн бүс нутгийн хэд хэдэн байршилд толгой хоргодож буйг Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг мэдээлэв.

Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /2022.11.22/  гамшгийн бүсэд очжээ. Тэрбээр нурангин доор байгаа хохирогчдын нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлэх зааварчилгааг өгсөн. Мөн гамшигт өртсөн ард иргэдэд нөхөн олговор олгохоо амлалаа.

Номхон далайн тектоник идэвхжлийн гол цагираг дотор оршдог Индонези улсад газар хөдлөлт ойр ойрхон болдог. Тус улсын Сулавеси аралд 2018 онд болсон газар хөдлөлтөөр 2000 хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж