Өмнөговийн Номгон-9П цооногоос метан хий гарч байна

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Өмнөговийн Номгон-9П цооногоос метан хий гарч байна

Өмнөговийн Номгон-9П цооногоос метан хий гарч байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал  газрын тосны газар болон “Жи Өү Эйч" ХХК хооронд Номгон IX талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ.

Энэ дагуу “Жи Өү Эйч” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн Номгон-9П цооногоос метан хий гарч эхэлсэн байна.

Цаашид олборлолтын туршилт болон метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажил үргэлжлэх ажээ.

Нүүрсний давхаргын метан хий нь нүүрсний давхарга дотор хуримтлагдан бий болсон байгалийн хий бөгөөд биологийн задрал болон температурын нөлөөгөөр үүсэн бий болдог. Энэхүү хий үүсэн бүрэлдэх процесс нь нүүрсний чанараас хамааран харилцан адилгүй байдаг аж. Нүүрсний давхаргын метан хий нь маш бага хэмжээгээр нүүрсхүчлийн хий болон азот агуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж