Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын хоёрт төрөлт нөхөрсөг тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь “Биеийн тамирын спортыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх зорилготой билээ.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн ажилчдын дунд биеийн тамирын спортыг хөгжүүлэхээс гадна холбогдох байгууллагуудад шинээр гарсан хууль тогтоомж, журмыг таниулан сурталчилах, цахим бүртгэлийг идэвхжүүлэх арга хэмжээг мөн зохион байгуулав.
Нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирсэн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулан идэвх, санаачилгатай хамтран оролцсон нь сайшаалтай байлаа.
Тус нөхөрсөг тэмцээнд оролцсон худалдаа үйлчилгээний нэгжүүд нэгдэж худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, авто үйлчилгээ зэрэг багуудын бүрэлдэхүүнтэйгээр воллейбол, дартсын төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн юм. Волейболын тэмцээнд 20 баг, дартсын төрөлд 14 баг оролцсон бөгөөд дараах баг тамирчид шагналт байранд шалгарлаа.
Волейболын төрөл:
1-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК
2-р байр М.Билэгтхүү ахлагчтай Сүү ХК
3-р байр Э.Мөнхтогтох ахлагчтай Милко ХХК
Дартсын төрөл:
1-р байр Ц.Одмөнх ахлагчтай Сүү ХХК
2-р байр Г.Зулжаргал ахлагчтай Милко ХХК
3-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК
Энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлсэн баг хамт олонд дахин баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулан, уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж