"Нүүрсний хулгайч нарынхаа оффшор дахь валютыг оруулж ир"

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

"Нүүрсний хулгайч нарынхаа оффшор дахь валютыг оруулж ир"

"Нүүрсний хулгайч нарынхаа оффшор дахь валютыг оруулж ир"

Засгийн газар 2023 оны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг  өнгөрсөн есдүгээр сард хийж, батлуулжээ. Энэ асуудал УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2022.11.22/ хуралдаанаар хэлэлцэгдэн, дэмжлэг авсан юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор  зээл авдаг улс хэд байдаг юм бол оо. Монгол Улсын иргэн болгон өнөөдөр 30 сая төгрөгийн өртэй болсон. Ардын намынхан өрийг багасгана гэсэн атлаа нэмж зээл авах тухай яриад сууж буй нь утгагүй байна. Шинэ төсвийг алдагдалтай баталсан, дутуу цоорхой бүхнээ зээлээр нөхнө гэх юм бол нэг иргэнд ногдож байгаа 30 сая төгрөгийн өр л нэмэгдэнэ.

Саяхан л Засгийн газар маш эрч хүчтэй ажиллаж байна, “Эрдэнэс Тавантолгой” дээр БЭТ томиллоо, валютын нөөцөө 300 сая ам. доллараар нэмэгдүүллээ, экспортлогч аж ахуй нэгжүүддээ валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг даалгавар өглөө гэсэн, энэ бүхэн болохгүй байгаа юм уу.

Нүүрсний хулгай гээд их хэмжээний хулгайн асуудал яригдаж байна. Нүүрсний хулгайч нарыг яаралтай илрүүлээд, оффшор дансанд нь байгаа валютыг оруулж ирэх талд Засгийн газар ажилласан нь илүү үр дүнтэй. Зээл авч, алдагдал нөхнө гэдэг бол хамгийн муу арга” гэж төсвийн алдагдлыг зээл авч нөхөхийг эсэргүүцсэн юм.

Сануулахад, Азийн дэд бүсийн хөрөнгө оруулалтын банкаас авч ашиглах зуун сая ам.долларын зээл нь эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж