Путин энхийн гэрээнээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Путин энхийн гэрээнээс татгалзжээ

Путин энхийн гэрээнээс татгалзжээ

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээг зуучлагч орнуудын зүгээс санал болгосон энхийн гэрээнээс Москва татгалзжээ. Тус энхийн гэрээнд Украины эзлэгдсэн газар нутгаас ОХУ нь цэргээ татаж, Крым хойгийг Москвагийн мэдэлд долоон жил "царцаах" бөгөөд энэ хугацаанд Киев нь "NATO "-д элсэхгүй байхаар тусгасан байжээ.

Энхийн саналыг өнгөрсөн долоо хоногт болсон "Их-20" орны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын төлөөлөгчид тавьсан аж. Гэвч чуулганы дундуур ОХУ-ын талаас Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд агаараас цохилт өгснөөр Москва гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Энэхүүи агаарын дайралтын дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины талтай шууд харилцахгүй байх зарлигт гарын үсэг зуржээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  гэрээ хэлэлцээний талаарх асуултад "Үгүй" гэж маш товчоор хариулсан байна.

"Их-20" орны чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Индонези улсад болсон бөгөөд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон. Гэхдээ тэрбээр чуулга уулзалтын эхний өдрийг дуусгаад Москва руу буцжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж