БНСУ-ын парламентын ордонд гал тавихаар завджээ | News.MN

БНСУ-ын парламентын ордонд гал тавихаар завджээ

БНСУ-ын парламентын ордонд гал тавихаар завджээ

БНСУ-ын парламентын ордонд гал тавихаар завджээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ парламентын байрыг шатаана гэж заналхийлсэн эрэгтэйг Өмнөд Солонгост баривчилжээ. Тэрбээр гартаа асаагуур, тос барьчихсан Сөүлийн Ёуидо дүүрэгт байрлах Үндэсний ассамблейн байрнаас 700 метрийн зайтай зогсч байжээ.

Сэжигтэн Ким овогтой этгээд нь 57 настай. Цагдаагийн утсанд өчигдөр /2022.11.22/ 21:32 цагийн үед дуудлага ирж, 23:15-д түүнийг баривчилжээ.

Кимийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.09 орчим хувьтай байсан. Цагдаа нар түүний жолооны үнэмлэхийг хурааж авсан байна. Ямар сэдлээр ийн заналхийлснийг нь шалгаж байна.

Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ долоо хоногийн сүүлчээр эрх баригч намын удирдагчидтай оройн зоог барьж, саяхан Зүүн өмнөд Ази руу хийсэн айлчлал болон бусад асуудлын талаар ярилцана. Оройн зоогт Ардын хүчний намын дарга Чун Жин Сук, бүлгийн дарга Жу Хо Ён, ерөнхий нарийн бичгийн дарга Ким Сок Ки тэргүүтэй удирдлагын багийнхан оролцоно. Юн Сун Ёл Камбожид хийсэн айлчлалынхаа үр дүнг хуваалцаж, дотоод үймээн самууныг зохицуулахад хүчин чармайлт гаргаж буй хүмүүст талархал илэрхийлэх ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-23 103.229.122.82

0.09 гэдэг бараг л эрүүл бсан юм бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж