Эрээнд Covid-19-ийн 3 тохиолдол батлагдаж, дахин хилээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Эрээнд Covid-19-ийн 3 тохиолдол батлагдаж, дахин хилээ хаалаа

Эрээнд Covid-19-ийн 3 тохиолдол батлагдаж, дахин хилээ хаалаа

НЭМЭЛТ 13:00 цаг

23-ны өдрийн 13:00 цагийн байдлаар Covid-19 халдварын эерэг тохиолдол гурав  болж, хотын есөн хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байна.

23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн хоёр удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байх, цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдрийн байдлаар 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьчилсан мэдээтэй байна.


Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 9-нд дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж хөл хорио тогтоож, 14-нөөс хориог сулруулсан. Гэвч өчигдөр тус хотод халдварын нэг тохиолдол батлагдаж дахин гурав хоногийн хорио тогтоожээ.

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр Covid-19-ийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор 23-25-нд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийж байна.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.

Эрээн хотод Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авах бөгөөд үүний дараагаар гурав хоногийн дараа  хэвийн нөхцөлд шилжих эсэх  шийдвэрийг гаргана гэжээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж