"ОХУ-ын 6000 гаруй иргэн Монгол Улсад амьдарч байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

"ОХУ-ын 6000 гаруй иргэн Монгол Улсад амьдарч байна"

"ОХУ-ын 6000 гаруй иргэн Монгол Улсад амьдарч байна"

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдрах, аялах зорилгоор гадаад иргэдийн цуваа тасрахгүй байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Гантуяагаас тодрууллаа.


-Цаг үеийн байдлаас шалтгаалан ОХУ-ын иргэд аялах, амьдрах зорилгоор ирэх болсон. Одоогийн байдлаар хэчнээн иргэн ирээд байгаа вэ?

-Монгол Улсад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 124 улсын 22 мянга гаруй гадаадын иргэн албан болон түр хувийн хэргээр оршин сууж байна. Эдгээр иргэдийн ихэнх хувь буюу 6000 гаруй нь ОХУ-ын иргэд юм. Эдгээр иргэд нь суралцах, хөдөлмөр эрхлэх болон гэр бүлийн хувийн зорилгоор оршин сууж байна.

-Энэ оны байдлаар манай улсад визгүй зорчих нөхцөлөөр ирсэн хэчнээн хүн байгаа вэ?

-Энэ оны есдүгээр сарын 21-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсад визгүй зорчих нөхцөлөөр ирсэн ОХУ-ын 930 иргэн оршин суух зөвшөөрөл хүссэн байдаг.

Үүнээс зохих зурмын дагуу 926 хүнд Монгол Улсад оршин суух хүсэлтийг зөвшөөрсөн. Мөн виз сунгах хүсэлт ирүүлсэн 3300 иргэний Монгол Улсад амьдрах хугацааг нь 30 хүртэл хоногоор сунгаад байна.

-Хойд хөршөөс Буриад, Тува, Халимаг монгол цустай иргэд Монголыг сонгон ирж байн уу. Эсвэл цэвэр ОХУ-ын иргэд ирээд байна уу?

-Монгол Улсад оршин суух болоод виз сунгах хүсэлт өгсөн хүмүүсийн ихэнх хувь нь Буриад,  Тува, Халимаг иргэд бий.

-Гадаад иргэдийн виз сунгуулах хүсэлтийг ямар нөхцөлөөр шийдвэрлэдэг вэ?

-Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух хүсэлтэй гадаадын иргэнийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль” болон Монгол Улсын засгийн газрын тогтоолоор баталсан гадаадын иргэн Монгол Улсад оршин суух түүнийг бүртгэх журмын дагуу шийдвэрлэж байгаа.

Монгол Улсад түр ирэгчийн байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хонгоор сунгах боломжтой. Байнгын оршин суух хүсэлтийг нэг хүртэл жилээр олгодог. Мөн тухайн иргэний хүсэлтээр цаашид сунгаж болно.

-Түүнчлэн ОХУ-ын иргэдээс гадна сүүлийн жилүүдэд Монголд ажиллах хүсэлт өгч байгаа гадаадын иргэд нэмэгдсэн үү?

-Ажил хийх хүсэлтэй иргэдийн тоо өсөөгүй байна. Гадаадын хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэнд зөвшөөрлийг олгодог. Энэ зөвшөөрлийн хугацааны дагуу манай байгууллага тухайн ангиллын оршин суух зөвшөөрөл, ажил хөдөлмөр хийх шийдвэрийг гаргана.

-Монгол Улсад визгүй зорчих нөхцөлөөр иргэд ямар шалтгааны улмаас ирдэг вэ?

-Монгол Улсад визгүй зорчих нөхцөлөөр ирж буй иргэдийн ихэнх хувь нь аялах зорилготой байдаг. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ,Солонгос, ОХУ-ын иргэд их хувийг эзэлж байна. Ирж буй шалтгаан нь голлон аялах цаашлаад Монгол улсын иргэнтэй гэрлэсэн болон АНУ-д төрсөн Монгол улсын харьяалалтай хүүхдүүд байдаг.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж