Богино эргэлттэй 31 автобус нэмэлтээр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Богино эргэлттэй 31 автобус нэмэлтээр үйлчилнэ

Богино эргэлттэй 31 автобус нэмэлтээр үйлчилнэ

Ажил цуглах, тарах нийтийн тээвэр хүрэлцээгүй байдаг. Үүнээс үүдэн иргэд нийтийн тээвэрт багтахгүй, автобус ч зогсохгүй шууд явах тохиолдол ихтэй. Тиймээс иргэд болон нийтийн тээврийн үйлчилгээний газраас богино эргэлттэй, ачаалал их чиглэлүүдийн нийтийн тээврийг нэмж өгөх хүсэлтийг тавьжээ. Нийтийн тээврийн газраас хүсэлтийг авч ачаалал ихтэй чиглэлд богино эргэлттэйгээр зорчих автобуснуудыг арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

Үүний дагуу Нийтийн тээврийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга З. Цэвээндоржоос тодрууллаа. Тэбээр "Өглөө, оройны ачаалал ихтэй цагуудад дундын эх авалтын цэгүүдээс богино эргэлттэйгээр нэмэлт автобуснуудыг гаргаж эцсийн буудал хүртэл явуулна. Нийт 31 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Өглөө 07:00 цагаас хотын төв  орох чиглэлд зорчигч ихтэй байдаг. Тэгэхээр хот руу орох чиглэлийн гол хэсэг болох хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21 дүгээр хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худаг гэх мэт 15 чиглэлээс автобуснууд гарна. Харин оройн 17:00 цагаас хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс нэмэлтээр оруулж Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх гэх мэт долоон чиглэлүүдэд явна. Тодорхой хугацаагаар яваад зогсооно гэсэн зүйл байхгүй" гэлээ.

Б.НАРАНГОО

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж