Бэлгийн мөлжлөгт 140 хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Бэлгийн мөлжлөгт 140 хүүхэд өртжээ

“Хүйсийн тэгш эрхийн төв”-өөс энэ жил хийсэн  судалгаанд дурьдсанаар манай улсад бэлгийн мөлжлөгт өртсөн 140 хүүхэд бий гэнэ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь зуучлагчдын эрхшээл дор, нуугдмал байдалд биеэ үнэлдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал эх сурвалжийн мэдээллээр гэмт этгээдүүд  зочид буудал, түрээсийн байр, өөрсдийнхөө амьдардаг орон сууцаар дамжуулан насанд хүрээгүй хүүхдийг биеийг нь үнэлүүлдэг байна. Мөн Салхит, Ханын материал, Дарь эх, Таван шар, Хайлааст, Долоон буудал, Алтан-Өлгий гэх мэтийн хороололд байршуулдаг болох нь асуумж судалгааны явцад илэрчээ. Эдгээр зуучлагч этгээдүүд  охидыг байршуулдаг зочид буудал, түрээсийн байрныхаа байршлыг байнга сольдог байна. Дээрх бэлгийн мөлжлөгт өртсөн охидын хамгийн бага нь 13 настай аж.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж