Ким Жон Уны дүү НҮБ-ыг дабль стандарттай гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дүү НҮБ-ыг дабль стандарттай гэв

Ким Жон Уны дүү НҮБ-ыг дабль стандарттай гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Даваа гаригт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаанд оролцжээ. Аюулгүйн зөвлөл Пёньян саяхан тив алгасах баллистик пуужин харвасантай холбоотойгоор хуралдаж буй. Хойд Солонгос улс Баасан гаригт “Hwason-17” тив алгасах баллистик пуужин харвасан.

Ким Ё Жон хуралдааны үеэр Аюулгүйн зөвлөлийг дабль стандарттай гэж буруутгав. “АНУ, Өмнөд Солонгосын маш аюултай цэргийн сургуулилалтыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл нүдээ аньж өнгөрөөсөн. Энэ бол дабль стандарт. БНАСАУ өөрсдөдөө тохирсон өөрийгөө хамгаалах халдашгүй эрхээ хэрэгжүүлж байна. АНУ биднийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хэчнээн хичээсэн ч Хойд Солонгосын өөрийгөө хамгаалах эрхийг хэзээ ч хасч чадахгүй” гэж тэр хэлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгчид Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин харвасан явдлыг шинэ аюул заналхийлэл гэж хүлээн зөвшөөрсөн. Уг зэвсэг нь Хойд Америкт хүрэх чадвартай бөгөөд Умардын хамгийн том хамгийн хүчирхэг зэвсэг пуужин байж магадгүй гэж зөвлөл үзэж байна. Тиймээс Даваа гаригт яаралтай хурал зарлажээ.

“Хойд Солонгос хэтэрхий удаан хугацаанд ямар ч шийтгэлгүй ажиллаж, Аюулгүйн зөвлөлийн хариу арга хэмжээнээс айлгүйгээр пуужингаа хөөргөж байна” гэж АНУ-ын НҮБ дэх Элчин сайд Линда Томас Гринфилд хэлэв. Мөн тэрбээр Хятад, ОХУ-ын дипломатуудыг Хойд Солонгосыг өөгшүүлж байна гэж шүүмжилжээ. Харин БНХАУ-ын Элчин сайд Жан Жүн хэлэхдээ АНУ-г санаачлага гаргах ёстой гэв. “Улс орнууд Солонгосын хойгийг тойрсон цэргийн сургуулилалтаа зогсоож, Умардын эсрэг хориг арга хэмжээгээ зөөллөх ёстой” гэж Жан Жүн хэлсэн.

Зөвлөлийн гишүүд энэ онд Хойд Солонгосын асуудлаар 10 удаа хуралджээ. Энэ удаагийн уулзалтад Өмнөд Солонгос, Японы Элчин сайдуудыг урьж оролцуулсан байна.

Эх сурвалж: YONHAP, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж