Аргентиныг хожсон тул Саудын Араб бүх нийтийн амралт зарлав

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Катар-2022

Аргентиныг хожсон тул Саудын Араб бүх нийтийн амралт зарлав

Аргентиныг хожсон тул Саудын Араб бүх нийтийн амралт зарлав

“Катар-2022” ДАШТ-ий гурав дахь өдрийн эхний тоглолт Аргентин, Саудын Арабын хооронд өрнөж, хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөсөн. Дэлхийн чансааг тэргүүлэгч багуудын нэг Аргентиныг Саудын Араб 2:1-ээр хожжээ.

Саудын Арабын хөгжөөн дэмжигчид ялалтаа тэмдэглэж байна. Хаан Салман ялалтын баярыг тохиолдуулан өнөөдрийг /2022.11.23/ бүх нийтийн амралт болгожээ.

Төрийн болон хувийн хэвшлийн ажилчид, оюутнууд бүгд амрана. Баярлаж хөөрсөн хөгжөөн дэмжигчид бужигналдаж, хаалгаа нугасаар нь салгасан явдал ч гарчээ. 1990 онд Италид болсон ДАШТ-ий үеэр Африкийн шигшээ баг Аргентиныг хожиход мөн бүх нийтийн амралтын өдөр зарлаж байсан түүхтэй.

Саудын Араб улс түүхэндээ ДАШТ-д ердөө гуравхан ялалт байгуулж байсан. Тус улс ирэх Бямба гаригт Польшийн багтай, Мягмар гаригт Мексиктэй тоглоно.

Эх сурвалж: AL JAZEERA, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж