Ньюс агентлаг 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлыг хүргэж байна.
10.00 ЦАГТ
- "Пума империал" зочид буудлын хурлын танхимд Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар "Дэм дэмэндээ" сэдэвт талуудын уулзалт болно. Утас: 9999-8253, 9989-5070
- Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг "Эрхи" төвийн 10 давхарт болно. Утас 99009239
11.00 ЦАГТ
- Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Чингис хаан" одонг гардуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд 1992-1996 оны анхны УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
12.00 ЦАГТ
- Үндэсний мэдээллийн төвд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болон Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа жолооч ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай болон мөн Ковид-19-ын шинжилгээг хуурамчаар үйлдэж байгааг Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын ҮЭ-ийн холбооноос баримттайгаар мэдээлнэ.
- АТГ-ын гадна 2018 онд "Мисс юниверс" тэмцээний ялагчийг хахууль авилгаар тодруулсан байж болзошгүй талаарх мэдээллийг иргэн н.Солонго мэдээлнэ.
18.00 ЦАГТ
- ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа санаачилгаар “Үлгэр домог, өв соёл- 2022” төслийг жишиг төсөл хэлбэрээр хэрэгжүүлсэн талаар Гадаад харилцааны яаманд танилцуулна. Утас: 99169084, 96695389
Холбоотой мэдээ