ОХУ-ын пуужин Польшид унасан гэж мэдээлсэн сэтгүүлчийг халжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын пуужин Польшид унасан гэж мэдээлсэн сэтгүүлчийг халжээ

ОХУ-ын пуужин Польшид унасан гэж мэдээлсэн сэтгүүлчийг халжээ

“Associated Press” агентлаг “ОХУ-ын пуужингууд Польшийн зүүн хэсэгт туссан” гэж бичсэн сэтгүүлч Жеймс Лапортаг энэ сарын 21-нд ажлаас нь халсан талаар өнгөрсөн Даваа гаригт “The Daily Beast” мэдээлэв.

Тус агентлаг дээрх мэдээг арваннэгдүгээр сарын 15-нд нийтэлсэн бөгөөд АНУ-ын тагнуулын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны мэдээллээс иш татан, "Оросын пуужингууд НАТО-гийн гишүүн орон болох Польшийн хилийг давж, хоёр хүний ​​аминд хүрсэн” гэж бичжээ.

“Associated Press” агентлаг арваннэгдүгээр сарын 16-нд залруулга гаргаж, Оросын пуужингууд унасан гэж алдаа гаргасныг тэмдэглээд, мэдээгээ устгасан байна. Улмаар тус агентлаг уг пуужингуудыг "Украин харвасан байх магадлалтай"-г хүлээн зөвшөөрчээ.

Сэтгүүлч Жеймс Лапорта дээрх мэдээг Жон Лестертэй хамтран бичсэн байна. Гэвч өдгөө Жон Лестер “Associated Press” агентлагт ажилласан хэвээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж