М.Баярмагнай Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Төрөлх Алтай нутагтаа 80 настай ээжийн хамт, багаасаа мал маллан амьдарч буй тэрбээр дөч дөнгөж гарч байгаа гэхэд наснаасаа яльгүй оворжуу авай. “Улсын сайн малчин” цол тэмдгээ энгэртээ гялалзуулсан түүний сэтгэлийг чилээж буй асуудал нэг, хоёроор ч тогтохгүй байгаа талаар санаа алдан өгүүлсэн юм.
Хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сум, багт мал маллах хүн хүч хүрэлцэхгүйн улмаас эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг ч хангалттай хүртэж чадахаа больжээ. “Гэрт орж эм, гадаа гарч эр болно” гэгчээр малчин залуу үүрийн таван жингээр босч, үдшийн бүрийгээр гэрийн бараа хардаг байна. Хэдэн малаа гэсээр байгаад эмнэлэг бараадаж, үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй ажээ. Бичиг үсгийн боловсрол тааруу түүнд хэдэн ямаа нь л орлогын эх үүсвэр болж буйг хэлсэн юм.
М.Баярмагнай эхнэртэй болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа нуугаагүй. Идэр насанд хүртлээ эхнэр аваагүй шалтгааныг нь сонсвол “Хот явсан нутгийн охид, бүсгүйчүүд эргэж ирдэггүй, тэндээ үлддэг учраас эхнэр олдохгүй байна. Төр засагтаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөдөөгийн малчин залуус биднийг эхнэртэй болгож өгөөч ээ гэж хэлмээр байна” гэсэн юм. Сургууль соёлын мөр хөөж, хот руу явсан хөдөөний бүсгүйчүүд нутагтаа эргэн очиж, малчин залуутай ханилах хүсэл сонирхолгүй болдгийг бас буруутгах аргагүй мэт. Үүний зэрэгцээ М.Баярмагнай “Нутгийн настанууд бурхан болоод одох цагт хот дүүрэн малтай ч маллах хүнгүй болчих вий гэж санаагаа чилээж явна” гэж Алтай хотноо болсон “Алтайн хөгжил шийдэл гарц” малчдын уулзалтын үеэр уулзахад хэлсэн юм. Бодох л асуудал.
Эхнэр, үр хүүхэдгүйн зовлон ганц М.Баярмагнайд тохиолдож буй асуудал биш. Ховд, Увс, Баян-Өлгийгөөс эхлээд хөдөө орон нутагт эхнэр хайсан, гоонь малчин залуус тоймгүй олон болжээ. Энэ нь “Хүү ч яах вэ, хар бор ажил хийгээд амьдарч дөнгөнө. Охин хүүхдээ хүний дайтай, эрдэм боловсролтой болгож, хот хүрээ бараадуулсан нь дээр гэж зүтгэдэг бидний алдаа" гэж нутгийн ахмад малчид шогширч байна билээ.
Алтай нутгийн залуус "Эхнэр тэнгэрээс унаад ирнэ” гэж хүлээлгүй, ханьтай болох оролдлого хийсээр ирсэн нь сайшаалтай. Тэдний санаачлагаар Алтай хот болон "Дөргөн нуур" жуулчны баазад өнгөрсөн наймдугаар сард гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үед хүмүүс “Гоонь эрчүүдийн уулзалт болох гэнэ” гэхчилэн гоочлох нь гоочилж байсан. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгээ өгч, уулзалтад оролцсон залуусын бараг тэн хагас нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэлсэн юм.
Говь-Алтай аймагт тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал бол цус ойртолт. Статистик мэдээллээр, тус аймаг цус ойртолтоороо улсдаа тэргүүлж буй юм. М.Баярмагнайгийн амьдардаг багт дөрвөн өрхийн хөгшид голдуу 30 гаруй иргэн бий бөгөөд бүгд хамаатнууд аж. “Монголчууд есөн үе дотроо гэрлэдэггүй, цус ойртоно” гэж үздэг. Нэг голынхон бүгд хамаатан садан болсон учраас нутгийн ахмадууд нь залуучуудыг бусад газрын залуустай танилцуулах санал гаргах болжээ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн туршид хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил тал дээр огт анхаараагүйн үр дагавар өнөөдөр гарч байгааг О.Амгаланбаатар дарга өгүүлсэн. Хөдөөд гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдож, хүйсийн тэнцвэр алдагдаад цөөнгүй жилийг үдэж буй ч төр засаг дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдөртэй золгож буй нь үнэн билээ.
Цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалаар Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн байдаг. Анагаах ухааны доктор, хүн судлаач Э.Энхмаагийн хэлснээр, хэт их төв рүүгээ чиглэсэн нүүдэл олширч, орон нутаг эзгүйрч байгаа нь цус ойртолтод нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл, удам угсааныхаа талаар мэдээлэлгүй болсон, хүн амын шилжилт хөдөлгөөн төв рүүгээ чиглэсэн нүүдэл саарахгүй байгаа нь цус ойртолт нэмэгдэх үндсэн шалтгаан болсоор байна.
Монгол Улс 21 аймаг 330 гаруй сум, 1500 гаруй баг болгон засаг захиргааны нэгжээ хэт жижиглэсэн. Үүнээс үүдэн хэсэг бүлэг хүн ам үүсч, энэ хэрээр хүн амын хөдөлгөөн хоригдож, тухайлбал, Баян-Өлгийд амьдарч буй эмэгтэй Дорнодын залуутай уулзах бодит боломж байхгүй болсны улмаас цус холилдох, сэлбэх үзэгдэл түгжигдсээр иржээ.
Монголд уул уурхайн баялаг шавхагдах цагт мал аж ахуй л эдийн засагт жин дарна. "Амь зогоох" хүнстэй байя гэвэл малчнаа бодох хэрэгтэй юм. Цаашлаад малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд анхаарлаа хандуулж, хот руу "дүрвэх" охид бүсгүйчүүдийг хөдөө орон нутагт нь "торгоож үлдээх" бодлого нэн түрүүнд шаардагдаж байна.
Хүйсийн харьцаа хот, хөдөөд урвуу хамааралтай болж, монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлого алдагдах аюул хэдийнэ нүүрлэжээ. Яг одоо л хүнээ бодож, хөгжүүлж, аврах цаг. Эс бөгөөс оройтно.
ZOCHIN 2022-11-23 92.88.170.140
Xuduugiin zaluus oxid busguichuudee xairlaj xalamjilaxdaa mash muu ix deerengui daramtladag uchraas exner bolox xun oldoxgui baigaa yum
G 2022-11-23 66.181.183.250
Chuhal sedviig hundsun shan niitlel boljee.
hen ch gsn shan amidrahiig husne shde. erchuud mini bolowsroloo deeshluul
Зочин 2022-11-23 66.181.190.66
hotod ird surguuli soyol gd bolson boloogui huntei suuj huuhed gargaad salj sarniad zarim ni tegd bolson boloogui amidralaar amidard bga shu huuhnuud huduu bval hun bish bolchih aytai setgej hotod bval hun bolchij bga aytai boddog niigem bolj ee
Зочин 2022-11-23 66.181.161.75
Хувийн өмчийн их сургуулиудыг хааж, 10 жилийн сургууль төгсөгчдийг улаан шугам татаж, дүнгийнх нь байдлаар ангилж, МСҮТ-д заримыг нь оруулж, үлдсэнийг нь малчин болго
уншигч 2022-11-23 66.181.161.14
Энэ ёстой монголп маш хэрэгтэй гол зүйл болоод байна. Төрийн бодлого буруу байсны гай одоо ирж гаоч байна. Сайхан насанд хүрсэн мал хөрөнгөтэй залуучууд сум багаар дүүрэн байна даан ч эхнэр болох лхидууд түй ч алга. Олигтойхон бодлого хэрэгжүүлэхгүй бол тун хэцүү бхйна шүү
Зочин 2022-11-23 103.140.11.74
дарга нарын маань хийж байгаа бүхэн өөрсдөд нь ашигтай, иргэд, улс оронд хөнөөлтэй. бүгдийг нь конторт суулгана, мисс болгоно гэж хуурч хотод авчраад сургалтын төлбөр нэрээр хамаг хөрөнгийг нь дээрэмддэг.
Зочин 2022-11-23 93.4.222.234
Mongoliin huduud Hujaanuud mal mallan saihan amidarch baina daa
Зочин 2022-11-23 192.82.65.181
Төрсөн төрсөн газраа л амьдрах хэрэгтэй шү дэ
Зочин 2022-11-23 190.2.132.214
Энэ хүн ам зүйн том асуудал болсон. Ялангуяа говийн аймгуудаар мал маллах хүнгүй болсон. Энэ байдал даамжрах юм бол малын тоо толгой багасч МАА уналтанд орсноор махны үнэ өсөх нь тодорхой. Эрчимтэт фермийн аж ахуйтай болох юм уу шинэ технологийг МААд нэвтрүүлэх болсон. 10 жилийн дараа дроноор малаа маллаад явж байна гэвэл гайхахгүй болсон цаг шүү
Зочин 2022-11-23 59.153.112.79
уг нь хотынх нь хотдоо хөдөөгийнх нь хөдөөдөө байвал зүгээрсэн дээ
Зочин 2022-11-23 103.57.93.149
Хэн хөдөө хээр охиноо балмад этгээдийн гарт өгөх вэ дээ
Tэсэж бай залуусаа.. удахгүй 2022-11-23 66.181.161.103
би 1 чухал апп бүтээж байгаа.. биеэ үнэлэгчидийг хөдөө байдаг үйлчлэгч нартай холбодог апплекишин. Xотод байгаа хэдэн мянган биеэ үнэлэгчидийг нас зэрэглэл, үнэ ханшаар нь ангилаад хөдөө 7 хоног, сар, улиралаар нь хөлсөлж болдог апп. Cар, 7 хоногын хөлсөө 2 тал зөвшилцөөд бартераар хийсэн ч болохоор амьд мал, мах, цагаан идээ, ноос ноолуур гэх мэтээр. Aль 3 жилийн өмнөөс л судалгаа туршилт хийж эхэлсэн л дээ. Oдоо бараг бэлэн болчлоо. удахгүй апп аа нээлт хийнэ. кк
Зочин 2022-11-23 103.229.123.171
говийнхонд зовлон их юм. Соц үед залуус нь цэрэгт яваад мэргэжилтэй болоод буцаж очихгүй бүтээн байгуулалт их Дархан, Эрдэнэт гээд суучихна. Говьд байдаг хүн гээд х** ухна шиг нэг хүн байх. Ер нь энэ засаг захиргааны нэгжийг хэт олшруулснаас бэлчээр нутаг, мал ахуй одоо бүр хүн амын гэр бүлийн асуудал үүсэж байна. Ядаж аймгуудыг цөөлж халх 4, хязгаар нутгийн 2 аймаг, тэгээд хотууд байвал яасан?
suhee 2022-11-23 103.10.23.213
gadnii humuusiig chuluutei huleej awch sur bitii haalttai amidar. yadaj gadnaas neg hun irheer guilagchin tuulegchin tsagaach geed bai. adaglaad l gazar umchilj ezemshij bolohgui hetsuu yum bna lee.
Зочин 2022-11-23 112.72.8.90
БНАСАУ аас эмэгтэй малчин элсүүлъе
зочин 2022-11-23 66.181.161.103
Aсрамжын газраас эмэгтэй хүүхэд өргөж авч байгаа айлууд дийлэнх нь хөдөөний мал хуй ихтэй айл байдаг. яг үнэндээ бол өргөж авч байгаа нэрээр малаа хариулах, сүү цагаан идээний ажилаа гүйцэдүүлэх, мөн -CEKC – ын хэрэгцээгээ хангаж байх гэж.. иймэрхүү нэлээн хэдэн тохиолдол нүдээрээ харж байсан. Hэлээн малтай, үхэрийнхээ тоогоор сууриндаа дээгүүр ордог 1 танил гэр бүл өөрсдөө хүүхэдтэй хирнээ асрамжын газраас эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд өргөж аваад .. нээх удалгүй нөгөө охин нь жил болгон ..
зочин 2022-11-23 66.181.161.103
Xятадын тариаланчид, Cолонгосын фермерүүд зуучлагч агентлагуудаас эхнэр худалдаж авдаг гэсэн. Mанайхан ийм бизнес хөдөөний залууст хиймээр юм биш үү…кк даанч хүүхнүүд нь олдохгүй байх даа…
зочин 2022-11-23 66.181.161.103
Xарин ч хотын охидууд мянгат малчны хүүхдүүдтэй суугаад байгаа биш билүү..?
Зочин 2022-11-23 122.201.31.223
Энэ бол нийгмийн тун ярвигтай, хэцүү асуудал! Төр засагт энэ мэт нарийн түвэгтэй асуудлыг судлан боловсруулж шийдвэрлэх хэмжээний ухаан боловсролтой, сэтгэлтэй хүн гарахгүй, олонх нь өрвйсөн муу хулгайч нар байгаа учраас ямар ч бодлогогүй явсаар өдий хүрлээ!!! Одоо бид шинэ үе(1980 оноос хойш төрсөн)-ийн дарга нар гарч ирэхийг харахаас өөр аргагүЙ болоод байна даа??!! Хүхэлсүхнүүд (Завсрын үеийнхэн) бул хар чулуунууд!!!
Зочин 2022-11-23 72.141.247.75
ikh deed syrgyyliig gazar tarialan MAA xugjsun gazar lyy hi uter turgen nuulge.
ulaanbaatart er hi mgld olon deed syrgyyli xereggui
Зочин 2022-11-23 202.55.188.121
Emegteichuud bid tengeriin Angel naana chin ochij yugaa hiih yum bidend benz unetei yum avj ugj chadh yumu
Зочин 2022-11-23 190.2.132.214
холхон очиж янхантаарай. өөрсдийгөө нэг их гүнж энэ тэр бодчихсон матар царайтай хиймэл нүд хөмсөг болсон хүүхнүүд УБ аар нэг байна. Насны эцэст үр хүүхэд ч үгүй өвчний үүр чавганц зовж үйлээ үзнээ та нар яана даа
Зочин 2022-11-23 66.181.161.35
Oron nutagt ajliin bair baihgui bolhoor bugd l hot ruu zutgehiim da.
Зочин 2022-11-23 188.162.254.14
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-11-23 66.181.161.90
Энэ сэтгүүлч зөв асуудал хөндсөөн. Бодит байдал ийм болсоон.МАА гэдэг нь Монголыг авч яваа нэгэн үйлдвэрлэл. Их дээд сургууль нь бүх охидыг хамаад авчихна. Тэдэнд төлбөр төлөх хүн байвал болоо. Төгсөөд ажил байхгүй. Төв суурин газар бараадаж, бохь,тамхи зарж зогсохоо ажил гээд ойлгочихсон, нийгмийн идэвхгүй баагийнууд ихдсээр, малд үлдсэн хоёр хөгшин нь саалиа сааж чадахгүй нь Монгол даяар болсон. Тэгээд гадаадаас торой угждаг нэмэлт тэжээлийг хууоай сүү нэрээр оруулж ирдэг болсон нуур юун.
Бурхан&Чөтгөр 2022-11-23 64.119.18.52
Их дээд сургуулиудыг орон нутаг руу яаралтай шилжүүлээчээ!!! Утга учиргүй төвлөрлөөс чинь болж орон нутаг эзэнгүй, хот хүрээ бөглөрлөө дийлэхгүй баахан приус унасан хөдөөнийхнөөр дүүрч байна шд
Иргэн 2022-11-23 183.177.98.26
Ih deed surguuliudiig oron nutag buyu aimgiin tuvuud ruu nuulgej oiroltsoo aimguudaas elselt avdag bolgoh olgoj bui bolovsrol mergejlee tuhain aimagt erelttei baigaa bolovson huchin hunii nuutsiig nuhuh baidlaar tuluvluh shaardlagatai. Ingevel hotiin tuvlurul zamiin tugjrel buurah bolomjtoi gej uzej bna. Maliin emch, zootehnikch, agrotehnikch gazar tarialangiin mergejilten, suvilagch geh met oron nutagt shaardlagatai mergejliig ezemshuulmeer bna.
Зочин 2022-11-23 203.98.77.44
Малаа 70 хувийг нь зарж эргэлтэнд оруулаач хөгширч гүйцээд мах нь даагдахгүй болтол нь хариулж өөртөө ажил удаж байхаар. Говийг цөл болгож байгаа гол хүчин зүйл ямаа гэдгийг мэдэхчгүй биз