"Катар-2022" ДАШТ-ий гурав дахь өдрийн тоглолтууд эхэллээ. Энэ өдрийн эхний тоглолт Аргентин болон Саудын Арабын хооронд өрнөж, хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөв. Хэдийгээр Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, Аргентин тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар хагаст үр дүнгээ хадгалж чадсангүй.
Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Сале Аль-Шехри гоол оруулж, тоглолт тэнцсэн. Үүнээс удалгүй Салем Аль-Давсари дахин гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Байдал бишдэж, хожих ёстой тоглолтдоо хожигдож эхэлсэн Аргентины дасгалжуулагч Лионель Скалони сэлгээг цаг тухай бүрт нь оруулсан ч нөлөө үзүүлсэнгүй. Мессигийн амьдралынхаа хамгийн чухал тэмцээний эхний тоглолтод хожигдож, таагүй эхлэлийг тавьлаа.
Тоглолт эхлэхийн өмнө Саудын Арабын ард түмнээс өөр хэн ч тус улсыг хожно гэж бодоогүй биз ээ. Ийнхүү хожигдол гээчийг мартаад байсан Месситэй Аргентин хожигдлоо
Холбоотой мэдээ