835,731 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

835,731 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 156,348,825 төгрөгийн үнийн дүн бүхий 835,731 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML +15.00%) болон "Хот девелопмент" ХК (SDT +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.91%), "Гермес центр" ХК (HRM  -4.55%) болон "Шивээ овоо" ХК (SHV -3.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 29,942 ширхэг нэгж эрхийг 12,284,657 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 39 ширхэг бондыг 13,310,700 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 33302.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,371,384,458,693 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж