Б.Батболд хурандаагийн гэм бурууг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Б.Батболд хурандаагийн гэм бурууг хэлэлцэнэ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн заставын захирагч асан Б.Батболд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тус ангийн албан хаагч дэслэгч Б.Булганыг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Эл хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Харин нийслэлийн Прокуророос долдугаар 25-ны өдөр хэргийг хянаж дуусаад Дорноговь аймгийн шүүхэд шилжүүлсэн аж. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр тус аймгийн сум дундын шүүхэд болох юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж