Монголчууд бид ямар хүмүүст төрийн жолоогоо атгуулчихав аа гэж “ангайх” жишээ өдөр ирэх тусам нэмэгдсээр л байх. Өнөөдөр Монгол Улсын сайд түгжрэлд гэр хорооллынхныг буруутгасан үг хэлж "ангайлгав".
Улсын онцгой комиссын өнөөдөр (2022.11.22)-ийн хуралдаан дээр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр тэрбээр "Түгжрэл л гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, орон сууцны хорооллуудад эмийн сан булан эргээд л байдаг. Харин гэр хороололд эмийн сан маш бага. Эмийн сан хаана байна тэд тийшээ явдаг гэж харагдаж байна" гэв.
Түгжрэлийн сайдын дүгнэлтээр, хотын түгжрэлийн "гол буруутан" гэр хорооллынхон болов бололтой.