Богино эргэлттэй автобуснуудыг явуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Богино эргэлттэй автобуснуудыг явуулж эхлэв

Богино эргэлттэй автобуснуудыг явуулж эхлэв

Улаанбаатарт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байгаа. Гэвч хүрэлцээ, хангамж дутагдалтай. Тиймээс иргэд болон нийтийн тээврийн үйлчилгээний газраас богино эргэлттэй чиглэлүүдийг нэмж өгөхийг хүссэн. Үүний дагуу богино эргэлттэй автобуснуудыг явуулж эхэлж байна.

Тухайлбал, өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж болжээ.

Хүйтэрч байгаатай холбогдуулан арваннэгдүгээр сарын 25-наас хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг ирэх Баасан гаригаас үйлчилгээнд явуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж