МИАТ: Франкфурт руу долоо хоногт 2 нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

МИАТ: Франкфурт руу долоо хоногт 2 нислэг үйлдэнэ

МИАТ: Франкфурт руу долоо хоногт 2 нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Германы Франкфурт хотын чиглэлд зун зургаа нислэг, өвөл хоёр нислэг үйлдэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Франкфурт хот руу долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригт нислэг үйлдэж байна. Энэ нь өвлийн цагийн хуваарь бөгөөд аялал жуулчлалын улиралд долоо хоногт зургаан удаа буюу Пүрэв гаригаас бусад гаригт шууд нисдэг байна. Франкфурт чиглэлийн тийзний хоёр талын үнэ 2.5 сая төгрөгөөс эхэлж буй талаар мэдээллээ.

Үүний өмнө "МИАТ" ТӨХК нь Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны гуравдугаар сараас зогсоосон юм. Улмаар Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж байна.

Франкфурт хот нь Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул бизнес аялагч нарт хамгийн сонирхолтой хот, Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог байна.

Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европдоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг тул МИАТ компанийн Франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болох талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж