Дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болгожээ

Дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болгожээ

Улсын хэмжээнд дизель түлш тасарч, нүүрсний уурхайнуудад дизель түлшний нөөц буурчээ. Энэ талаар өнөөдөр /2022.11.22/ Шадар сайд С.Амарсайхан УОК-ын өргөтгөсөн хуралдаанд нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувьтай үргэлжилж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2000-2200 тонн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК гурав хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгов.

Мөн өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал түлшний тасалдлын талаар мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр “Хөдөө орон нутагт дизель түлш олдохоо байгаад 4,5 хонож байгааг Хөдөө аж ахуйн сайд мэдэж байгаа юу. Малчид шатахууны хомсдолд орчхоод нүүж чадахгүй байна. Магадгүй тав хоногийн дараа Улаанбаатарт махны үнэ өснө, мах зөөдөг тээврийн хэрэгсэл дизель түлшээр явж байгаа үүнийг тооцсон уу” гэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж