Шар айраг хайж яваад Шейхийн хүүтэй найзалж, дайлуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Катар-2022

Шар айраг хайж яваад Шейхийн хүүтэй найзалж, дайлуулжээ

Шар айраг хайж яваад Шейхийн хүүтэй найзалж, дайлуулжээ

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр шар айраг олж ууна гэдэг амаргүй ажил бололтой. Зарим фанатууд зочид буудлаасаа 10 км хол явж, шар айраг зарах зөвшөөрөлтэй газар очиж, цангаагаа тайлдаг гэнэ. Тэгвэл шар айрагны эрэлд гарсан Английн хоёр фанатад гайхалтай үйл явдал тохиожээ.

Тодруулбал, тэд шар айраг хайж яваад Катарын Шейхийн хүүтэй танилцаж, ордонд нь очиж дайлуулсан гэнэ.

Энэ талаар тэд ярихдаа “Өнгөрсөн шөнө бид Шейхийн нэг хүүтэй танилцсан. Тэр биднийг ордондоо аваачсан. Тэр бидэнд арслан болон өөр бусад байгаа зүйлсээ харуулсан. Катарчууд биднийг үнэхээр сайхан угтаж байна. Бид хоёр шар айраг хайж явсан юм. Тэгээд л түүний Ланд Круйзерт сууж, том ордонд очсон. Тэр бидэнд сармагчин, ховор шувуудаа үзүүлсэн. Катарт юмны үнэ өндөр учир Шейхтэй найзлаарай” гэжээ.

Тэдний Шейхийн ордоноор зугаалж буй бичлэг цахим орчинд 1.3 сая үзэлттэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж