Хятадын аж үйлдвэрийн бөөний төвд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Хятадын аж үйлдвэрийн бөөний төвд гал гарчээ

Хятадын аж үйлдвэрийн бөөний төвд гал гарчээ

Хятадын Хэнан мужийн Аньян хотод байрлах аж үйлдвэрийн бөөний худалдааны төвд өчигдөр /2022.11.21/ гал гарснаар 38 хүн амь үрэгдэж, хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ. Гал орон нутгийн цагаар 16:22-т гарсан бөгөөд оройн 23:00 цагийн орчим бүрэн унтраасан байна. Аж үйлдвэрийн бараа, химийн бодисын бөөний худалдаа эрхэлдэг уг төв нь “Kaixinda Trading” компанийн мэдэлд байдаг. Бөөний төв байрлах бүс нь хотын өндөр технологижсон дүүрэгт тооцогддог.

Ослын газарт 200 гаруй аврах ажилтан, 60 гаруй гал сөнөөгч ажиллажээ. Дуудлага хүлээн авсны дараа гал унтраах ангийнхан нэн даруй ослын газарт ирсэн байна. Онцгой байдлынхнаас гадна хотын захиргаа, цахилгаан хангамжийн мэргэжилтнүүд хамтарч ажиллав. Эрх баригчид осолтой холбогдуулан сэжигтнүүдийг цагдан хорьжээ. Чухам юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна.

Хятадад өмнө нь химийн үйлдвэрт гал гарч байсан тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, 2015 онд Тяньжин дахь химийн агуулахад асар том дэлбэрэлт болж, 165 хүн амиа алдсан нь Хятадын түүхэн дэх хамгийн аймшигтай үйлдвэрийн осол байв. Мөн 2019 оны гуравдугаар сард Янчэн хотын химийн үйлдвэрт дэлбэрэлт бол 78 хүн амиа алдсан. Тухайн үед ойр тойронд нь байсан олон байшин сүйдэж байв. Тэгвэл энэ удаад химийн бодисын бөөний худалдаа эрхэлдэг төвд гал гарсан нь энэ юм.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж