Роналдо: Би хүссэнээ л ярина

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Катар-2022

Роналдо: Би хүссэнээ л ярина

Роналдо: Би хүссэнээ л ярина

Шуугиан тарьсан ярилцлага өгсөн Кристиано Роналдо юу хүссэнээ ярина гэв. Португалын шигшээ багийнхаа хамтаар Катарт ирээд буй түүнийг хэвлэлийнхэн зүгээр байлгахгүй шинжтэй.

Роналдо Даваа гаригт болсон хэвлэл баг хурлын үеэр ярихдаа “Миний амьдралд, хамгийн зөв цаг бол миний цаг байдаг. Бусад хүмүүс юу гэж бодож байгаа талаар би бодох шаардлагагүй ээ. Би хүссэнээ л ярина. Тамирчид ч миний талаар сайн мэднэ. Намайг ямар хүн бэ гэдгийг тэд олон жил мэднэ. Одоогийн манай бүрэлдэхүүн бол өлсгөлөн, төвлөрсөн, амбиц дүүрэн байна. Тиймээс миний өгсөн ярилцлага хувцас солих өрөөний уур амьсгал, төвлөрсөн анхаарлыг ганхуулахгүй гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Роналдо тэргүүтэй Португалын шигшээ 24-нөөс 25-ныг шилжих шөнө Ганын эсрэг эхний тоглолтоо хийнэ.

Түүний Олд Траффорд дахь долоо хоногийн 500 мянган фунтын цалинтай гэрээ дуусахад долоон сар үлдсэн хэдий ч Манчестер Юнайтед хугацаанаас нь өмнө Роналдог багаасаа явуулах хүсэлтэй байна. Магадгүй ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор Роналдо буурь сэлгэж болзошгүй.

Роналдо бэлтгэлжилтийнхээ талаар “Би гайхалтай байгаа. Сайн сэргэж, бэлтгэлээ сайн хийсэн. Дэлхийн аваргыг хамгийн сайнаараа эхлүүлэхэд бэлэн байна. Манай гайхалтай нөөц бололцоотой бүрэлдэхүүн ч тэмцээнээ сайн эхлүүлэхэд бэлэн байгаа. Би энэ жил түрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид ирэх тоглолтдоо төвлөрөх хэрэгтэй. Тиймээс Ганын эсрэг л бэлдэж байна. Бид ялалт байгуулж, аяллаа цааш үргэлжлүүлнэ. Дэлхийн аваргын төгсгөлд аль баг хамгийн шилдэг нь бэ гэдэг нь харагдана. Гэхдээ би Португал энэ дэлхийн аваргын хамгийн шилдэг баг гэдэгт итгэлтэй байна. Үүнийгээ ч бид талбай дээр харуулах хэрэгтэй” гэв.

Та бүхэн Роналдогийн шуугиан тариад буй ярилцлагын нэгдүгээр хэсгийг уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж