Месси: Энэ бол миний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: Энэ бол миний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж

Месси: Энэ бол миний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж

Аргентины шигшээ баг өнөөдөр/2022.11.22/ дэлхийн аваргын нээлтээ тоглолтоо Саудын Арабын эсрэг 18.00 цагаас хийнэ. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд Лионель Месси оролцжээ. Өдгөө 35 настай тэрбээр тав дахь дэлхийн аваргадаа оролцож байгаа бөгөөд 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Лионель Месси "Магадгүй энэ дэлхийн аварга миний сүүлийнх байх. Энэ бол миний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж. Бие маань сайн байгаа. Яг одоо өөрийгөө бие болон сэтгэл зүйн хувьд гайхалтай үе дээрээ байна гэж бодож байна. Надад асуудал байхгүй. Аргентинчуудаас гадна бусад хүмүүс биднийг аварга болоосой гэж хүсч байгааг сонсоход таатай байна. Энэ нь надаас их шалтгаалж байгаа. Замналынхаа туршид дэлхийн өнцөг булан бүрээс хайрыг мэдэрч байгаадаа талархаж байна. Катар ч мөн үүний нэг жишээ. Бид өмнөхөөсөө сайжирч ирсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ бид тивдээ түрүүлсэн. Энэ нь биднийг шигшээ баг болон үр дүнгийн талаар санаа зоволтгүй, таашаал авч, өөр арга барилаар тоглоход хүргэж байна” гэжээ.

Аргентин хэсэгтээ Саудын Араб, Мексик, Польш гэсэн багуудтай хамт орсон.

Энэ жил Аргентин, Бразил, Англи, Франц гэсэн улсуудыг дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр боломжтой гэж буй. Ялангуяа Мессигийн Аргентиныг алтан дагина хүртээсэй гэж олон хүн хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж