Москвад дахин гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Москвад дахин гал гарчээ

Москвад дахин гал гарчээ

Москва хотын төвд байрлах Комсомольская талбайн барилгад Ням гаригт томоохон гал гарсан. Тодруулбал, 2.5 мянган м/кв талбайтай цэцгийн агуулах шатаж, долоон хүн нас баржээ. Галын шалтгааныг цахилгааны утас гэмтсэнээс болсон гэж таамаглаж байна.

Тэгвэл өчигдөр /2022.11.21/ тус хотын бизнесийн төвийн Меркури цамхагт дахин гал гарчээ. Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын албаны эх сурвалж мэдээлснийг “Вечерняя Москва” цахим хуудас мэдээллээ. 339 метр өндөр, 75 давхар цамхагийн 36 дугаар давхарт гал гарсан бөгөөд нийт 10 м/кв талбай шатжээ. Меркури цамхаг нь өндрөөрөө Орост дөрөвдүгээрт ордог.

Одоогоор хүний амь нас хохирсон талаар мэдээлэл алга байна. Ойролцоох хорооллын оршин суугчид гал унтраах ангийг дуудсан байна. Түймрийн улмаас цамхагт нүүлгэн шилжүүлэлт хийж эхэлжээ. Онцгой байдлын албанаас мэдээлснээр, дор хаяж 500 хүнийг нүүлгэн шилжүүлэв.

Эх сурвалж: VM, RU NEWS 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж