“Тэр яг л Жерард, Лампард хоёрыг нийлүүлсэн юм шиг”  

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

“Тэр яг л Жерард, Лампард хоёрыг нийлүүлсэн юм шиг”  

“Тэр яг л Жерард, Лампард хоёрыг нийлүүлсэн юм шиг”  

Английн шигшээ баг дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо Ираныг 6-2 гэсэн харьцаатай хожсон. Тус тоглолтод Жуд Беллинхем гэх 19 настай, Германы Боруссиа Дортмундад хүчин зүтгэдэг хүү гялалзсан. Ер нь тэрбээр энэ улирал клуб болон шигшээ багтаа онцгой байгаа. Тэгвэл түүний талаар Английн алдарт хөлбөмбөгчин Алан Ширер, Рио Фердинанд болон бусад шинжээчид дараах зүйлсийг ярьжээ.

Рио Фердинанд:

-Бид манай үеийн Английн шигшээд бидэнтэй хамт тоглож байсан, бидний харж байсан олон гайхалтай хагас хамгаалагчдын талаар ярьж байсан. Гэхдээ тэдний хэн нь ч Жуд шиг энэ том тайзан дээр ингэж тоглож байсангүй. Түүний талбай дээр тоглож буй байдал нь наснаасаа давсан. Тэр гайхалтай хөлбөмбөгчин ч дэлхийн аваргад ийм насан дээрээ ингэж тоглоно гэдэг… Би түүнийг өмнөх үеийнхнээсээ илүү сайн болно, тэдэн шиг болно гэж хэлэхгүй ч түүний насан дээр хэн ч түүн шиг байгаагүй юм. Түүнийг харахад л гайхалтай байна.

Жермайн Женас:

-Беллинхемд өмнөх үеийнхэн шигээ чанар байна. Тэр бүгдийг хийж чадна. Тэр яг л Стивен Жерард, Фрэнк Лампард хоёрыг нийлүүлсэн юм шиг. Гарет Саутгейтэд түүн шиг формтой тамирчин байгаа нь үнэхээр урамшуулал шүү.

Данни Мурфи:

-Түүний тоглолтыг хараад л хэдэн настайг нь мартах юм.

Алан Ширер:

-Залуу хүүгээс гайхалтай тоглолт гарлаа. Түүнд бүх зүйл байна. Бөмбөг таслалт, ачаалал даах чадвар, оновчтой дамжуулалт, гоол оруулах чадвар гээд л байна. Түүний хувьд онцгой өдөр тохиолоо.

Өдгөө 19 нас, 145 хоногтой Беллинхем Английн шигшээ багийн түүхэнд дэлхийн аваргын гараанд гарч тоглосон хамгийн залуу гурав дахь хөлбөмбөгчин болжээ. Түүний өмнө Майкл Оуэн болон Люк Шо нар бичигдэж байна. Тэрбээр өчигдөр тоглолтын 35 дахь минутад Шогийн дамжуулалтыг мөргөж, гоол оруулсан юм. Ингэснээр Английн шигшээн түүхэнд дэлхийн аваргад гоол оруулсан хамгийн залуу хоёр дахь тоглогч болсон. Түүний өмнө мэдээж алдарт Майкл Оуэн.

Тоглолтын дараа Жуд Беллинхем “Би энэ жил Дортмунд болон Английн төлөө олон гоол оруулмаар байна гэж хэлж байсан. Үнэндээ би өөрийгөө алдчихлаа л гэж бодсон. Иймэрхүү гоол оруулахын тулд олон жилийн туршлага хэрэгтэй. Өөрөөрөө бахархсан сайхан мөч тохиолоо” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж