"Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон"

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

"Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон"

"Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон"

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ боллоо. Энэхүү хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл бүрэн хангагдаад дуусч байна, өвөлд үндсэндээ бэлэн. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гурван уурхай бий. Шарын гол, Шивээговь, Багануурын уурхай. Энэ гурван уурхай дээр өнөөдөр  хүндэрсэн асуудал нь дизел түлшний нөөцгүй болсон. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас дээрх гурван уурхайг түлшээр хангах нөөцийг улсын нөөцөөс гаргахаар боллоо. Ингэснээр ОХУ-аас нефтийн эхний хэсэг орж иртэл түлш тасрахгүй байх зохицуулалт хийлээ.

COVID-19 ХАЛДВАРЫН ЗУРГАА ДАХЬ ДАВАЛГАА ТАРХАЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19 халдварын зургаа дахь давалгаа тархаж байна. Европын холбоо болон бусад улсад тархаад байгаа омикроны дэд хувилбар тархаж байна.

Халдварын тохиолдол ч эрс өсч байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, дотоод орчинд амны хаалт тогтмол зүүж, өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна.

Томуу томуу төст өвчин мөн идэвхжиж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийж эхэлсэн. Вакцинд хамрагдалт 42 хувьтай байна.

МАХНЫ ЭКСПОРТ ХИЙХ КВОТЫГ ЦӨӨРҮҮЛСЭН

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Нөөцийн мах бэлтгэхэд 130 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй олгохоор төлөвлөсөн. Дөрвөн аж ахуй нэгж л оролцсон. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн ч үнийн зөрүү гарч, компаниуд алдагдал хүлээсэн байгаа. Цаашдаа яам нөөцийн мах бэлтгэхгүй, нийслэл бэлдэх ёстой. Нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих чиглэлээр ажиллах ёстой.

Махны экспорт хийхэд яам компаниудад квот олгодог байсан. Квотыг цөөрүүлсэн, үхрийн махнаас бусад ямаа, адуу, хонины махыг квотгүй болгосон.

Улсын хэмжээнд ургац хураалт дууслаа. Улаан буудайн хувьд 408 мянган тонныг хураан авахаас 391 мянган тонныг авсан. 391 мянган тонн улаан буудай нь улсын хэрэгцээг бүрэн хангана. Төмс 210 мянган тонныг, хүнсний ногоо 136 мянган тонныг тус, тус хураан авсан. Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх жилийнхээс 15 хувиар өссөн.

Жил бүр улаан буудай дээр чанарын асуудал яригддаг. Дотоодын буудайгаа гоочилж муучлан гадаадаас авах биш хавар хүртэл импортын буудай оруулах асуудал хаалттай, хар шар гэхгүй дотоодын буудайгаараа гурил хийх ёстой гэдгийг гурил үйлдвэрлэгчдэд хэлсэн.

Малчдын 10 хувь нь отор нүүдлээр явж байна. Дураараа нүүх асуудал маш их  байна. Малаа өвөлжүүлэхдээ хоноцын сэтгэлээр ханддаг гэсэн мэдээлэл ирж байна. Өвөлжөөг хүндрүүлж, бэлчээрийн даацад нөлөөлж байна гэж байгаа учраас зөрчил гарч байна.

Малаа эрүүлжүүлэхэд зориулж, ирэх жил 43 тэрбумыг зарцуулахаар төсөвт суулгасан. Өнөөдрийн байдлаар 6.5 сая тун шүлхийний вакцин нөөцөд байна.

Мах экспортлоход эрүүл бүс байгуулах нь чухал асуудал болсон. Улс орнууд мах экспортлохын тулд евро стандартыг мөрдсөн, эрүүл бүсийг боомт бүхий газруудаар байгуулдаг. Тийм учраас яам эрүүл бүсийг баруун бүсэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг оруулаад байгуулах, хойд талдаа Хөвсгөлийн зургаан сум, зүүн талдаа Халх гол сумыг эрүүл бүс болгохоор ажиллаж байна. Эрүүл бүс бий болгосноор олон улсад өөрийн баялаг болсон махыг экспортод гаргах боломж бүрдэх юм. Одоогоор манай улсын хувьд ОХУ-руу мах экспортлоход хориотой. Хятад руу гаргахдаа С 100 градуст нянг нь устгаж гаргадаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж