“Катар-2022” ДАШТ-ий В хэсгийн тоглолтууд урд шөнө боллоо. Тус хэсэгт учраа таарсан АНУ болон Уэльсийн шигшээ багууд эвийн гэрээ байгуулсан бөгөөд АНУ-ын оруулсан ганц гоолыг Тимоти Веа гэх 2000 оны энэ жил 22 настай залуу хүү оруулсан юм. Түүний эцэг нь домогт хөлбөмбөгчин Жорж Веа.
Жорж Веа нь өдгөө Либери улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Цагтаа тэрбээр Франц, Италийн лигүүдэд гялалзаж, 1995 онд АС Миланы улаан, хар өмсгөлтэй алтан бөмбөгийн эзэн болж байв. Энэхүү амжилтаараа Жорж Веа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал хүртсэн анхны Африк тоглогч болсон юм.
Жорж Веа тамирчин ахуйдаа Либерийн шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад оролцож чадаагүй. Харин түүний хүү өөр улсын иргэншилтэй ч эцгийнхээ дутууг гүйцээж, дэлхийн аваргад оролцоод зогсохгүй АНУ-ын 3 мянган өдөр хүлээсэн гоолыг оруулав.
Тимоти Веа нь 2000 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ. Түүний ээж Клар гэх Ямайк бүсгүй аж. Тэрбээр ааваараа хөлбөмбөг заалгаж, 13 насандаа Челсигийн сорилгод орж, 2014 онд Францын ПСЖ-ийн академид элсчээ. Харин одоо Францын Лилль багт харьяалагдаж байна.
Холбоотой мэдээ