Сураг тасарсан охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Сураг тасарсан охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна

Сураг тасарсан охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна

Дархан-Уул аймагт 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг эхлүүлсний дараа “Охиныг олсон, самарт явсан байна” гэдэг мэдээллийг цацсан юм. Харин охины эцэг, эхийн зүгээс “Гэртээ ирээгүй, олдоогүй байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагын мэдээллээр охины байршлыг тогтоосон ч одоогоор эрэн хайх ажил үргэлжилж буй аж.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр Б нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд, арваннэгдүгээр сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нь тогтоогдсон байдаг. Газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвч, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж