Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс Баруун бүсийн эрчим хүчний системийг инженер биш Увс аймгийн заан П.Баттулга удирдаж байгаа гэх мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр, Баруун бүсийн эрчим хүчний систем алдагдлаа дийлэхгүй байгаа. Хуучин захирлыг нь энэ алдагдлыг бууруулж, холбогдох зохицуулалтыг хийх шаардлага тавьсан. Гэвч алдагдал улам ихэссэн тул томмлгоог хийсэн. Ээлжит захирлыг өчигдөр томилсон. Мэргэжлийн бус хүн гэдэг дээр дайралтууд явж байгаа. Үүнд бол эмзэглэхгүй байна. Энэ салбар байнга алдагдалтай ажиллаж, өр үйлдвэрлэж эхэлсэн учраас эхний ээлжид либерчлал хийхийн өмнө өр үйлдвэрлэдэггүй болох тал дээр анхаарах нь чухал. Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системд тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Харамсалтай нь арга хэмжээ авч хэрэгжүүлж чадаагүй учир ийнхүү хариуцлага тооцсон байгаа.
Бөх хүн гэдэг гүтгэлэг. Би тухайн хүний мэргэжлийг мэдэхгүй. Тухайн албанд тушаалд идэвхтэй сайн ажиллах хүнийг томилох үүргийг ТУЗ-д нь өгсөн.
Үүний дагуу томилгоо хийгдсэн” гэлээ.
Холбоотой мэдээ