Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд гэж хэн бэ?

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд гэж хэн бэ?

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Тэр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.

Тэр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн. Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд шагнажээ. Түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан.

Уэтерфорд нь Америкийн уугуул соёлын тухай олон ном, бүтээл гаргаж, гадаад хэл дээр тэдгээр нь орчуулагдаж байв. Америкийн соёл, Конгресс дахь Америкийн улс төрийн соёлын талаарх түүхэн болон антропологи чиглэлийг нийтлэлүүд нь олон улсад алдартай. Харин Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ. Үүнээс гадна “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээл нь бий.

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна.

 

Эх сурвалж: WIKIPEDIA, MEDIEVALISTS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж