"Өвөл иргэдийн уур бухимдал, сэтгэлзүйн асуудал хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

"Өвөл иргэдийн уур бухимдал, сэтгэлзүйн асуудал хүнд байна"

"Өвөл иргэдийн уур бухимдал, сэтгэлзүйн асуудал хүнд байна"

УОК-ын тавдугаар өргөтгөсөн /2022.11.22/ хуралдаан болж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдлыг тодрууллаа.

Тэрбээр “Монголчууд өвлийг давбал цаашаа явдаг. Эрүүл мэндийн салбарын хувьд сайдын хэлсэнчлэн, ханиад томуутай үед шалан дээр хэвтдэг байдал давтагдах уу. Хүмүүсийн нийгэм сэтгэл зүйн асуудал үүнд байдаг. Өвдчихөөд эмнэлэгт очиход ор байдаггүй. Хоёрдугаарт, би нэг төрлийн УОК-ын ажлыг хийж байна. Тусгай үүргийн сайд. Түгжрэл гэдэг чинь гамшиг болчихсон. Тэг зогсолт хийж байна гэдэг нь цаад утгаараа 200 мянган машин түгжигдэж, 300 гаруй мянган хүн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал тулгарч байна. Өвөл иргэдийн уур бухимдал, сэтгэлзүйн асуудал хүнд байна. Эрүүл мэндийн сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулах шаардлага байна. Их цас ороод байвал бүхий л хотуудад автобус “Not in service” болоод ажиллагаанд орохгүй зогсчихдог. Манайд бол чардайгаад яваад байх юм. Түгжрэлийг бид гамшиг гэж зарлахгүй байгаа юм. Хэрвээ давтагдаад явбал улс эх орны хэмжээнд хохирол учруулахаар байна. Өвөл монголчуудын сэтгэл зүйн стресс эрүүл мэндийн салбарт асуудал үүсгэж байгаа. Жижиг гэлтгүй сэтгэл зүйд уур уцаар хүрэхээр шууд дархлаа унадаг юм билээ. Эмнэлэгт шалан дээр яаж хэвтүүлэхгүй байх уу, тийм тохиолдол үүсвэл яах уу, дараалсан цас орохоор байвал түүнийг өндөр давтамжтайгаар мэдээлдэг байх хэрэгтэй байна. Манай үндэсний хороо ч гэсэн хамтраад бие биеэ дэмждэг байх хэрэгтэй юм билээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж