Хөлбөмбөгийн ДАШТ болж буйтай холбоотойгоор цэнгэлдэх хүрээлэнд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарсан. “Budweiser” компани ДАШТ-ийн ивээн тэтгэгчдийн нэг болж, талбай дээр шар айраг зарах монополь эрх авсан байжээ. Гэвч архи, согтууруулах ундаа борлуулахыг хориглосон шийдвэр гарснаар тэдний агуулахад олон мянган лааз шар айраг овооров. Шийдвэр Баасан гаригт гарснаар хөл бөмбөгийн фанатууд тэмцээний зохион байгуулагчдаас мөнгөө буцааж авахыг шаардаж эхэлжээ.
Тиймээс тэд зөвхөн алкохольгүй шар айргаа талбай дээр худалдах болсон. Гэхдээ хөгжөөн дэмжигчид тусгай фен бүс эсвэл танхимаас шар айраг худалдаж авах боломжтой юм байна. Ингэхдээ зөвхөн тодорхой цагт л 12 фунт стерлингээр зарагдана. Нэг хүн дээд тал нь дөрвийг худалдаж авах боломжтой.
“Budweiser” компани эцэст нь дэлхийн аварга болсон улсад олон мянган лааз шар айргаа бэлэглэхээр шийджээ. Тус компани нь 75 сая ам.долларын гэрээ байгуулсан байсан. Шар айргууд Лондон, Ланкашир, Уэльсийн шар айрагны үйлдвэрүүдээс 13 мянга орчим км зам туулж Катарт иржээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ