Ухрахыг зөвлөсөн Оросын генерал дарамтад орж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Ухрахыг зөвлөсөн Оросын генерал дарамтад орж байна

Ухрахыг зөвлөсөн Оросын генерал дарамтад орж байна

Оросын Армагеддон генерал гэж нэрлэгддэг Сергей Суровикин энэ сарын 9-ний өдөр Херсон болон Днепр мөрний баруун эргээс ухрахыг зэвсэгт хүчиндээ зөвлөсөн. Тэрбээр өдгөө энэ шийдвэр нь зөв байсан гэдгийг нотлох дарамт шахалтад оржээ. Нөлөө бүхий цэргийнхэн энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, телеграмд хагас сая гаруй дагагчтай Владлен Татарский “Бид юуны тулд цусаа урсгаж байгаа юм бэ? Зеленский яаж Херсонд тайван ирж чадаж байна? Түүний толгой дээр дрон буусан бол үнэхээр сайхан байх байлаа” гэх мэтээр тэр дургүйцлээ илэрхийлсэн байна. Мөн Оросын үндсэрхэг үзэлтэн Александр Дугин ч Суровикинд шахалт үзүүлж эхлэв.

Зарим хүн Украины эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөх кампанит ажлаа эрчимжүүлэхийг Суровикинаас шаардах болжээ. Энэ тактик нь Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой гэж үзэж байна. Оросын хамгийн алдартай үндсэрхэг үзэлтэн, ток шоуны хөтлөгч Владимир Соловьев өнгөрсөн долоо хоногт Суровикинд хандаж уриалга хүргүүлсэн. “Оросын баатар, армийн генерал Суровикинд хандаж уриалах нь: Би та бүхнээс эрчим хүчний дэд бүтцийг бүрэн устгаж дуусгахыг хүсч байна” гэж тэр хэлжээ. Харин “RT” телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян “Бид таны гайхалтай үр дүнг хүлээж байгаа шүү” гэж хэлсэн.

Чечень, Сирийн дайнд оролцож явсан 56 настай Суровикин нь ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлөөр шагнуулж байсан. Түүний зөвлөгөөний дагуу Москва цэргээ татсанаар техник хэрэгслээ хэмнэж, цэргээ дахин байршуулах боломжтой болно гэж ажиглагчид тооцоолжээ. Цэргүүдийн зарим нь өмнөд нутгаас зүүн зүг рүү шилжсэн. ОХУ Херсоноос эргүүлэн татсан хүчнийхээ тусламжтайгаар баруун зүгт гурав дахь фронтоо нээхээр завдаж байж магадгүй аж. Херсоноос ухарсан явдлыг АНУ-ын цэргийн албан тушаалтан хэлэхдээ “Оросын өмнөх ухралттай харьцуулахад харьцангуй эмх цэгцтэй байсан” гэжээ.

Сергей Суровикиныг томилсон нь Путин болон Сергей Шойгуг олон нийтийн шүүмжлэлээс тусгаарлах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж