Катар-2022: Цэнгэлдэхүүдийг барьсан цагаачдад тасалбар өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Катар-2022

Катар-2022: Цэнгэлдэхүүдийг барьсан цагаачдад тасалбар өгчээ

Катар-2022: Цэнгэлдэхүүдийг барьсан цагаачдад тасалбар өгчээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо үргэлжилж байна. Фанатуудын хувьд тэмцээнийг цэнгэлдэхэд үзэх нь гэртээ зурагтаараа үзэхээр хавь илүү мэдрэмж байдаг нь ойлгомжтой. Тэгвэл хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах дэд бүтцийг барьж босгосон цагаач ажилчдад Катарын албаныхан "тусгай фанатын бүс" гарган өгчээ. Ингэснээр цагаач ажилчид хөлбөмбөгийн тэмцээнийг үзэх боломж бүрдсэн байна. Тусгай фанатын бүсэд голдуу Өмнөд Ази, Африкаас ирсэн цагаач ажилчид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, тоглолтоо үзэн суугааг "Aljazeera" сурвалжилжээ.

Катарт хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахтай холбоотой олон асуудал олны анхаарлыг татсаны нэг нь ажилчдын аюулгүй байдал, цалин хангамж, амьдрах орчин байв. Улмаар ажилчдын эрхийг хамгаалсан олон шинэчлэлтийг Катарт явуулсан юм. Тухайлбал, ажилчид ажлаа солихын тулд ажил олгогчоосоо "татгалзах зүйлгүй" гэдгийг баталсан сертификат авах ёстой байсныг болиулсан байна. Мөн сарын цалингийн доод хэмжээг 1000 риалд /ойролцоогоор 275 ам.доллар/ хүргэж нэмэгдүүлсэн байна. Катарын цагаач ажилчид дунджаар сарын 2000 риалын цалинтай ажилладаг байна.

2.8 сая орчим хүн амтай Катар улс нь Ойрхи-Дорнод болон исламын шашинт орнуудаас анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан орон болсон.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж