“Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст хилийн хориг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст хилийн хориг тогтоожээ

“Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст хилийн хориг тогтоожээ

Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийсэн гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2022.11.21/ товлоод байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээж буй "Тусгаар тогтнол” хөдөлгөөний Д.Банзрагч, Д.Батсайхан, Ц.Цэрэндорж, Г.Тулга, Т.Төмөрзоригт нарт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргасан байна.

Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн өнгөрсөн наймдугаар сарын 2-нд саатуулсан. Учир нь уг хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал санхүүжилттэй байсан нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна.

Тэгвэл тус хөдөлгөөний гишүүдтэй холбоотой шалгалтын ажил дуусч шүүх хурал товлогдоод байсан юм.

Тодруулбал, монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан энэ сарын 14-нийг хүртэл хойшлуулаад буй. Тухайлбал, шүүгдэгч М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нар шинээр өмгөөлөгч нэмж авсан, нэг өмгөөлөгч нь гадаадад ажлаар явсан, өөр шүүх хурал давхацсан гэсэн баримтаа шүүхэд гаргаж өгснөөр ийнхүү шийдвэрлэсэн юм. Дээр дурдсан таван хүнд Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн, 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ хэргээс хойш үйлдэгдсэн, “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст холбогдох хэргийг ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусч, тус хөдөлгөөнийхнийг хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж