Ховор номын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Ховор номын үзэсгэлэн болно

Буддын гүн ухаан их бага таван ухаанд нэвт мэргэшсэн хүний гэвш гэдэг.  Цахар гэвш Лувсанчүлтэм  одон  орон зурхай, яруу найраг, урлахуйн ухаан гээд бүхий л салбарт судалгаа шинжилгээ  хийсэн билээ. Тиймээс Цахар гэвшийг судалгааны гол сурвалж болгосон олон эрдэмтэд байдаг.  Тэдний нэг Академич Д.Цэрэнсодном гуай түүний 270 насны ойг тохиолдуулан  намтарыг  нь төвд, санскрит бичвэрээс сийрүүлж шинэ үеийнхэн уншихад бэлэн болгосон байна.  Мөн  мэлмий гийснийх нь 270 жилийн ойн босгон эрдэмтэн судлаачид хуран чуулж эрдэм шинжилгээний бага хурал хийхээр болжээ.   Уг бага хурал өнөөдөр 10 цагаас Номун гэрэл төвийн хурлын танхимд болох юм байна. Харин маргааш Лувсанчүлтэмийн тухай ном зохиолуудтай танилцах боломжтой аж. Түүнчлэн энэ үеэр  ховор номын үзэсгэлэн болох юм байна.

Б.Анхаа
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж