Дэлхийн удирдагчдаас хэн нь ДАШТ-ий нээлтэд оролцсон бэ?

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчдаас хэн нь ДАШТ-ий нээлтэд оролцсон бэ?

Дэлхийн удирдагчдаас хэн нь ДАШТ-ий нээлтэд оролцсон бэ?

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт ярих зүйл ихтэй болж өнгөрсөн. Холливудын алдарт жүжигчин Морган Фриман болон Катарын сошиал од, хөгжлийн бэрхшээлтэй Аль-Муфта  нар шоуг эхлүүлж, түүхийн жимээр дэлхий нийтийг аялуулж, эцэст нь Жонгүг сүлд дууллыг эгшиглүүлсэн. Харин нээлтийн арга хэмжээнд дэлхийн удирдагчдаас хэн нь оролцсон бэ?

Та бүхэндээ “Катар-2022” ДАШТ-ий нээлтийг үзэж, сонирхсон дэлхийн удирдагчдын нэрсийг хүргэе.

  • Йорданы вант улсын хаан Абдулла II бин Хуссейн
  • Алжир улсын ерөнхийлөгч Абделмаджид Теббун
  • Египет улсын ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси
  • Палестин улсын ерөнхийлөгч Махмуд Аббас
  • Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган
  • Саудын Арабын вант улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Хунтайж Мохаммед бин Салман бин Абдулазиз Аль Сауд
  • Кувейт улсын Эмирийн төлөөлөгч угсаа залгамжлах хунтайж Шейх Мишал Аль Ахмад Аль Жабер Аль Сабах
  • Йорданы вант улсын угсаа залгамжлах хунтайж Хуссейн бин Абдулла II
  • Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум
  • Дубайн угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан бин Мохаммед Аль Мактум
  • Оманы Султант улсын Соёл, залуучууд, спортын сайд, Оманы султаны төлөөлөгч Теязин бин Хайтам Аль Саид
  • Ливан улсын ерөнхий сайд Нажиб Микати
  • Сенегал улсын ерөнхийлөгч Маки Салл
  • Руанда улсын ерөнхийлөгч Пол Кагаме
  • Либери улсын ерөнхийлөгч Жорж Веа
  • Эквадор улсын дэд ерөнхийлөгч Альфредо Борреро
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш
  • Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах
  • ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин
  • Энэтхэг улсын дэд ерөнхийлөгч Жагдип Данхар
  • Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Делси Элоина Родригес
  • Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Баасан гаригт Катарын эмир Шейх Тамим бин Хамад Аль Танитай утсаар холбогдон баяр хүргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж