Леонардо Ди Каприо Ням гаригт Нью-Йорк хотод загвар өмсөгч Жижи Хадидтай оройн зоог барьжээ. 48 настай Ди Каприо “LA Dodgers” брэндийн хар малгай өмсөж, маскаар нүүрээ нуусан бол 27 настай Жижи ороолтоороо царайгаа нуусан байв. Оскарын шагналт жүжигчин Ди Каприо 25-аас дээш насны, тэр дундаа ээж болсон эмэгтэйтэй анх удаа болзож буй нь энэ юм. Мөн тэдний романсын тухай цуу яриа тарснаас хойш анх удаа хамтдаа олны нүдэнд харагдсан нь энэ болжээ.
Тэд саяхан Нью-Йорк хотод сүнсний баярын тансаг үдэшлэгт мөн оролцжээ. Энэ үдэшлэгт Жижигийн эгч Белла Хадид, загвар өмсөгч Ирина Шейк гэх мэт олон алдартан оролцсон. Леонардо Ди Каприо уг үдэшлэгийн үеэр зомби маск өмссөн байжээ.
Тэдний болзож буй зургууд цахим сүлжээнд тарсны дараа Жижигийн экс найз залуу Зэйн инстаграм дээр түүнийг дагахаа болсон байна. Жижи, Зэйн нар зургаан жил хамт байсны эцэст өнгөрсөн жил салсан. Тэд хоёр настай охинтой. Харин Жижи одоо хүртэл Зэйнийг инстаграмд дагасан хэвээр байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ