Индонези улсын гол аралд өнөөдөр 5.6 магнитуд газар хөдөлснөөс 44 хүн амь үрэгдэж, 300 хүн гэмтэж бэртлээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:21 цагт нийслэл Жакарта хотоос өмнө зүгт 45 миллийн зайтай орших Жава арлын Чианжур хотод болсон байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, байшин барилгууд нурсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн олонх нь Чианжур хотод барилгын нурангид даруулжээ.
Чианжур хотын онцгой байдлын албанаас мэдээлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь нурангид даруулснаас ясны хугаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Индонезийн одон орон судлалын агентлагаас газар хөдлөлт болсон газрын ойролцоо ахиад чичирхийлэл мэдрэгдэхийг анхааруулжээ.
Өмнө нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Сулавеси аралд 6.2 магнитуд газар хөдөлснөөс 100 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэргүй болсон.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK