Дэлхийн аваргаар тодрох, нэрийг нь цээжлэх 5 залуу хөлбөмбөгчин

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргаар тодрох, нэрийг нь цээжлэх 5 залуу хөлбөмбөгчин

Дэлхийн аваргаар тодрох, нэрийг нь цээжлэх 5 залуу хөлбөмбөгчин

Дэлхийн аварга бол залуу тоглогчид өөрсдийгөө харуулах, гялалзах боломж. Уэйн Руни, Роналдо Нозарио, Майкл Оуэн зэрэг супер одод бүгд л бага залуу насандаа дэлхийн аваргаар гангарч, хожмоо домог гэж хүндлэгдэх болсон. Энэ жил ч мөн ялгаа үгүй биз. Бразил, Франц, Аргентин, Англи гээд улс орон бүр л бүрэлдэхүүндээ нууцлаг эрдэнэстэй Катарт ирсэн нь лавтай. Тэгвэл энэ дэлхийн аваргаар гангарах нь гарцаагүй, томрох нь тодорхой таван залуу тамирчинг танилцуулъя.

Жамал Мусиала

  • Нас – 19
  • Улс – Герман
  • Байрлал – Хагас хамгаалагч

Жамал Мусиала гэх Нигерь аавтай, Герман ээжтэй, Англид өссөн хүү энэ улирал Европын хөлбөмбөгт түймэр тавиад буй. Аллианз Аренагийн хайртай хүү 2021 оноос хойш шигшээ багийнхаа төлөө 17 тоглолтод оролцож, дарийн утаа үнэрлээд амжсан. Туранхай харагддаг ч тоглолтыг өөрчлөх авьяастай Мусиала энэ дэлхийн аваргаар гангарах биз ээ.

Годи Гакпо

  • Нас – 23
  • Улс – Нидерланд
  • Байрлал – Довтлогч

Нидерландад сүйд хийж буй энэ хүүг Английн Премьер лигийн баян багууд хэдийнэ нүдэлчихсэн. Өндөр нуруутай, гоолын мэдрэмжтэй тэрбээр шигшээ багтаа том тус хүргэнэ.

Жонатан Дэвид

  • Нас – 22
  • Улс – Канад
  • Байрлал – Довтлогч

Манчестер Юнайтедтай нэр холбогдсон Канад хүү Францын лигт аюул тарьж байгаа. Канад хэсэгтээ Бельги, Хорват, Морокко зэрэг чанга багуудтай хамт орсон. Жонатан Дэвид, Алфонсо Дэвис зэрэг Канадын хөлбөмбөгийн шинэ үеийнхэн түүхийг бичиж байна.

Орельен Тчуамени

  • Нас – 22
  • Улс – Франц
  • Байрлал – Хагас хамгаалагч

Испанийн Реал Мадрид руу өндөр үнээр явсан Франц залуу энэ жилийн дэлхийн аваргаар Погбагийн үүргийг гүйцэтгэнэ. Хэдийнэ Мадридад очсон гэдгээс нь харахад ямар нөөц бололцоотой нь харагдана.

Мохаммед Кудус

  • Нас – 22
  • Улс – Гана
  • Байрлал – Довтлогч

Нидерландын Аяакст гялалзаж буй Кудусыг энэ жагсаалтад оруулахгүй өнгөрч үл болно. Ганын шигшээ Португал, Уругвай, Өмнөд Солонгос гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орсон. Кудусын ид шидтэй зүүн хөл багтаа хэчнээн гоол авчрахыг ирэх өдрүүдэд хамтдаа харцгаая.

Мөн Гави, Кубо, Вальверде, Жо Рейна, Жуд Беллингем гээд залуучууд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж