672,498 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

672,498 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 732,439,138 төгрөгийн үнийн дүн бүхий 672,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +15.00%), "Хүрд" XK (HRD +14.93%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -6.86%), "Улсын их дэлгүүр" ХК (UID  -5.38%) болон "Талх чихэр" ХК (TCK -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 25,229 ширхэг нэгж эрхийг 13,303,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаасыг 99,800 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг бондыг 14,751,000 төгрөг болон багцын арилжаагаар 2,794,271 ширхэг үнэт цаасыг 167,656,260 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.03 хувиар буурч, 33915.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,428,462,145,839 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж