Японд анимэ зөөгчтэй кафе нээгджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Японд анимэ зөөгчтэй кафе нээгджээ

Японд анимэ зөөгчтэй кафе нээгджээ

Токио хотын Акихабар дүүрэг дэх нам гүм гудамжинд робот үйлчлэгчтэй кафе нээгджээ. Үйлчлэгчийн хувцастай роботууд зочдыг угтан авч, суудал руу нь хөтөлж аваачин, хоол зөөж байв. Робот зөөгчийн нэрийг “MaSiRo” гэдэг. Тус роботын төслийг 2019 онд анх танилцуулж байжээ.

“MaSiRo” робот ажилладаг эл кафег байгуулах ажлыг Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам ивээн тэтгэсэн. “MaSiRo”-ийн ихэр эгч дүүсийг “CiRo” ба “CiYa” гэж нэрлэдэг. Эгч дүү гурван робот нь хүнтэй адил өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай. Тэд үйлчлүүлэгч дээр очиж захиалгыг нь карт бөглүүлэх байдлаар авсны дараа гал тогооны ажилчдад хүргэж өгнө. Захиалга бэлэн болмогц гал тогооны ажилтнууд тавиуртай хоолыг роботын гар дээр тавих аж.

Робот зөөгчтэй кафен анхны бичлэгийг 100 мянга гаруй хүн үзсэн ба бүгд роботуудыг өхөөрдөж, ам сайтай байсан. “Төслийг өдий зэрэгт хүргэж, олон нийтэд харуулах хэмжээнд хүртэл дуусгахын тулд ямар их ур чадвар шаардсан нь надад маш гүн сэтгэгдэл төрүүллээ”, “Бид анимэ ертөнцийг бүтээхэд нэг л алхам дутуу байна”, “Ямар хөөрхөн юм бэ, надад нэгийг нь өгөөч”, “Тэд үнэхээр өхөөрдөм юм, тэднийг үргэлж хамгаалах ёстой”, “Тэд чам руу эгц харахгүйгээр харц буруулан зогсох нь үнэхээр хөөрхөн. Шууд харц тулгарахаас ичиж буй мэт харагдаж байна” гэх мэт олон сэтгэгдэлийг бичлэгийн доор үлдээжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж